Цахилгаан халаалтын төхөөрөмж сонгох бүрэн заавар

Зах зээлд цахилгаан халаалтын олон төрлийн шийдэл дундаас хэрхэн зөв сонголт хийх дээр "Атмор" ХХК-ийн хамт олон туслая.

1.Яагаад цахилгаан гэж?

Одоогоор Монгол улсад халаалтыг шийдэхэд Нүүрс, Цахилгаан, Газ гэсэн үндсэн 3 төрлийн эх үүсвэр байна. Уг эх үүсвэрүүдээс хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа нь нүүрс бөгөөд нүүрсний хэрэглээг багасгахыг хүн бүр зорьдог билээ. Газан халаалтын хувьд анхны хөрөнгө оруулалт өндөр бөгөөд цахилгаантай харьцуулвал хөнгөлөлтгүйгээр урсгал зардал өндөр гардаг. Газ болон цахилгаан нь аль аль нь автомат ухаалаг халаагчууд сонголтуудтай бөгөөд шингэн радиатор, шалны халаалтын системүүд дээр суурилуулах боломжтой. Цахилгаан нь шөнийн тариф хөнгөлөлтөөр хямд байх боломжийг иргэдэд олгож байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд цаашдаа 5-10 жилийн турш хэрэгжиж буй олон том эрчим хүчний төслүүдийн ачаар үргэлжлэн айл өрхүүдийн сонголт байх төлөвтэй байна. Мөн цахилгаанаар халаахаар бүх ажиллагааг бүрэн удирдах буюу автомат болгох боломжтой байдаг тул хөдөлмөр хөнгөвчлөх, галын аюулыг бууруулах, тортог хөөтэй зууралдахгүй зэрэг ач холбогдолтой.

2.220В-д халаах уу?

220В нь хамгийн өндөртөө 8-9квт хүчин чадалтай байдаг бөгөөд дундаж дулаан алдагдалтай байшинд 10м2-д 1квт хүчин чадал бүхий халаах төхөөрөмж шаардлагатай гэж тооцдог. Иймд 220В-р хамгийн ихдээ 90м2 байшин халаах боломжтой. Гэхдээ 220В өөрөө цаанаас ирж буй хүчдэл нь тогтворгүй 220В-доо хүрэхгүй ирдэг тул ихэвчлэн уг үзүүлэлтэнд хүрэхгүй байх, мөн дээрээс нь байшин дулаан алдагдал их бол халааж дийлэхгүй асуудал гардаг. Иймд хамгийн ихдээ 220В-р 60м2 хүртэл айл халаалтаа шийдэхийг бид зөвлөж байна. Хэрвээ 80м2 дээр 8квт тавих бол тог тогтворжуулагч авж тавиарай. Ингэснээр хүчдэл бүрэн ирнэ, тоолуур адилхан гүйх хэдий ч гарж буй дулаан нь их тул төхөөрөмж амрах хугацаа нь илүү буюу ашиглалтын зардалд хэмнэлттэй. Мөн хүчдэл хэлбэлзэлээс болж төхөөрөмж хамгийн түгээмэлээр шатаж гэмтдэг тул уг гэмтэлээс сэргийлнэ. Эсвэл та 380В татуулах хүсэлтийг эрчим хүч түгээгч байгууллагадаа хандах хэрэгтэй.

3.Зардал хэд гарах вэ?

Зардал хэд гарах нь байшингийн дулаан алдагдал, байшингийн м2, байнгын халаах эсэх, цахилгааны тариф, тариф хөнгөлөлт байгаа эсэх зэргээс хамаардаг. Байшингийн дулаан алдагдал бага байх тусмаа халаах төхөөрөмж бага ажиллаад, бага ажиллавал гүйж буй цахилгааны тоолуурын заалт бага гарснаар халаалтын зардал буурна гэсэн үг. Цахилгаанаар та шийдэх гэж байгаа бол та дулаалгадаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Ингэснээр та хямд зардлаар тухтай амьдрах боломжтой, хэрвээ дулаан алдагдал их байвал байнгын халаах төхөөрөмж ажиллаад өндөр зардал гарна. Байшингийн м2 өндөр байх тусам төхөөрөмжийн квт үзүүлэлт өндөр шаардлагатай ба энэ нь цагт зарцуулах квт үзүүлэлт юм. Цахилгааны тариф нь 1квт.цагийг төгрөгөөр үнэлдэг тул их квт гарах тусам их зардал гарна гэсэн үг. Цахилгааны тариф нь ААН, иргэдэд тусдаа тарифтай байдаг ба иргэдийнх дотроо өдөр, орой, шөнө гэсэн тарифуудтай. Шөнийн тариф нь суурин газрын хэмжээнд хөнгөлөгддөг бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 1-нд хөнгөлөгдөх тушаал нь гарснаар шийдвэр гардаг. Ингэснээр шөнийн үед буюу хамгийн хүйтэн үед төхөөрөмжөө сайн ажиллуулаад уг үйлдвэрлэсэн дулааныг авч үлдэж чаддаг дулаахан байшин хамгийн хямдаар халаалтаа шийдэж байгаа гэсэн үг юм. Иймд та хөнгөлөлтөндө хамрагдаж байгаа эсэх, байшин м2 том байх шаардлагатай эсэх, дулаалгаа хангалттай сайн хийсэн эсэх дээрээ сайн судалгаа хийгээрэй.

4.Яаж цахилгаан халаах төхөөрөмж сонгох вэ?

Та өөр дээрээ халдаг конвектор халаагуур эсвэл цахилгаан зуух/бойлер-оос сонгоно. Конвектор нь агуулах, түр байр, жижиг байшин, нэмэлтээр халаах, граш зэрэг газруудад халаалтаар шийдэхэд тохиромжтой. Хүн байнга амьдрахад халаалтаар шийдэхэд тохиромжгүй, бага хэмжээний хуурайшуулалттай үнийн хувьд хямьд суурилуулахад хялбар, авч явах боломжтой зэрэг давуу талтай. Харин цахилгаан зуух нь ус эсвэл тосолоор радиатор/паар болон гуурсан шалны халаалтын системээр гүүлгэн халаадаг шийдэл юм. Цахилгаан зуух нь айл өрхийн хувь дотроо эргэлтийн насос, тэлэлтийн сав, манометр, бусад автомат функцүүдтэй байдаг тул хялбар байдаг. Том хэмжээний объекь дээр иж бүрдэлүүдийг нэг бүрчлэн тооцож угсрана. Монгол улсад тоног төхөөрөмжүүд цахилгаан хэлбэлзлээс болж ихээхэн гэмтдэг тул механик төхөөрөмж зүгээр, хэтэрхий олон тохиргоотой байх тусам цахилгаан тасрах зэрэг асуудал үүсэхэд дагаад асуудлууд гардаг. Мөн хүмүүсийн их асуудаг зүйл нь аль илүү зарцуулалт бага вэ гэж асуудаг. Үүн дээр цахилгаан энерги нь 99%-ийн Ашигт Үйлийн Коеффиценттэй дулааны энерги рүү шилждэг тул бүх төхөөрөмж ялгаагүй ажиллана гэсэн үг. Иймд үүнээс илүү давж гарах технологи байхгүй бөгөөд харин ухаалаг тохиргоогоороо байхгүй үедээ ажиллуулахгүй байх, эсвэл насжилт чанар баталгаа дээр илүү анхаарч төхөөрөмжөө сонгоорой.

5.Хүчин чадал хэрхэн тодорхойлох вэ?

Дунджаар 10м2-д 1квт энерги ялгаруулах чадвартай дулааны төхөөрөмж шаардлагатай. Дулаан алдагдал их болох тусам их хэмжээний квт шаардлагатай ба дулаан алдагдал багасах тусам бага квт-аар халаана. Та манай инженерээс дулаан техникийн тооцоо хийлгүүлэх боломжтой.

6.Сэргээгдэх эрчим хүчээр хослуулан ажиллуулах боломж хэр байдаг вэ?

Хослуулах бүрэн боломжтой, гэхдээ шаардагдах хөрөнгө оруулалт бөгөөд хөрөнгө оруулалтын эргэн нөхөлтийн хугацаа одоогийн нөхцөл байдалд хэтэрхий өндөр байна гэж харагдаж байна. Зуны нар салхи ихтэй үед халаалт шаардлагагүй харин дулаан хамгийн их хэрэгтэй үедээ сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжүүд Монголын нөхцөлд ашиг бага ажиллаж байгаа нөхцөл байдалтай байна.