card

Амины орон сууцны цогц шийдэл

Амины орон сууц барьж байгаа хэнд ч хамгийн их анхаарах ёстой зүйл нь цэвэр ус, бохир ус, халаалтын шийдэл юм. Хэрвээ зөв шийдэл хийхгүй бол их хөдөлмөр, мөнгө зарцуулсан хөрөнгөдөө тухтай амьдарч чадахгүй болох эрсдэлтэй байдаг. Атмор ХХК 2003 оноос хойш орон сууцны айлаас илүү тухтай, ашиглалтын зардал бага шийдлүүдийг хэрэглэгчидэд санал болгож ISO9001:2015 стандартыг 2018 онд нэвтрүүлснээр таны системийг бид хамгийн чанартай гүйтцэтгэлийн үйлчилгээ үзүүлнэ.

Монгол орны эрс тэс уур амьсгалд халаалтын системээ зөв шийдэх нь маш чухал юм. Бид эко, байшиндаа байхгүй үед аюулгүй, чанартай шийдлийг хэрэглэгчидэд санал болгохыг үргэлж эрхэмлэдэг.

"COMFORT" багц

Бид амины орон сууцны халаах талбайд үндэслэн хамгийн чанартай материалуудаар угсралтыг хамгийн бага үнэлгээтэй, автоматжуулсан систем санал болгож байна:

- Панел радиаторууд /Европ стандарт/

- PPR холбох хэрэгсэл /Европ стандарт/

- Цахилгаан халаалтын автомат зуух /Европ стандарт/

- Коллектор /Европ стандарт/

- Өрөөний термостат /Европ стандарт/

"LUXURY" багц

Ая тух, тогтвортой хэрэглээг эрхэмлэгч хэрэглэгчидэд дараах нэмэлт үйлчилгээг үзүүлж байна:

- Байшингийн дулаан техникийн тооцоо

- Дулааны термограф зураг гаргах

- Атмор брэндийн Монгол хэлтэй Интернэт халаалтын удирдлага

- Шалны PEX хоолойн халаалтын систем /Радиатор хосолсон байж болно/

Та цэвэр усны эх үүсвэрээ нөөцийн савыг усны машинаар дүүргүүлэх эсвэл худагтай холбогдох байдлаар шийдэх сонголттой. Орж ирсэн цэвэр усаа даралттай болгож цэвэр усны шугамаар явуулснаар байнгын даралттай устай байх боломжтой. Уг уснуудыг цуглуулан дотор бохир усны шугамууд хийгдэнэ. Уг шугамуудыг далд төлөвлөж өгөх нь цэвэрхэн байдаг бөгөөд барилга барьж байх явцад ажилтай уялдан хийх нь зөв байдаг.

"COMFORT" багц

- Нерж / Хуванцар нөөцийн сав /300-1000 литр/

- Хэрэглээний халуун усны бойлер /25-2000 литр/

- Даралтын насос /0.125-1.1квт/

- Холбох, шугам хоолой /PPR, саарал хоолой/

"LUXURY" багц

- Зэс холбох, шугам хоолой

- Даралтын насос /Евро стандарт/

- Урсгал мэдрэгч /Евро стандарт/

- Худагны хатуулагтай ус цэвэршүүлэх байгууламж

Монгол орны эрс тэс уур амьсгал нь гадна бохирын системийг шийдэхэд хамгийн хүндрэл үүсгэдэг. Бид 2003 оноос хойш бүх төрлийн хөрсний онцлогт тохируулсан инженер техникийн шийдлийг гаргаж боловсруулсаар ирсэн бөгөөд мөн бүтээгдэхүүнүүдүүийг үйлдвэрлэж нутагшуулсаар байна. Бид үндсэн Септик систем болон бага оврын цэвэрлэх байгууламж санал болгож байна.

"COMFORT" багц

Энгийн буюу хайрган, хөрсний усгүй хөрсөнд бид септик систем буюу хүчилтөрөгчгүй өрчинд үүсдэг бактерийг ашиглан цэвэршүүлсэн усаа хөрсөнд шингээдэг систем санал болгож байна. Септик танкийг бид Монголдоо хаягдал гялгар уут дахин боловсруулж үйлдвэрлэдэг тул хамгийн өртөг бага шийдэл болдог. Хэрвээ хөрсний устай, цэвдэгтэй, шаварлаш хөрстэй байвал бага оврын цэвэрлэх байгууламжаар шийднэ. Бохирын системд дараах бүтээгдэхүүн орно:

- Гадна бохир усны даацын шугам /Евро стандарт/

- Халдаг кебель /Евро стандарт/

- Септик танк /Монгол стандарт/

- Бага оврын цэвэрлэх байгууламж /Евро стандарт/

- Хяналтын худаг, Агааржуулалтын хоолой

- Шүүрүүлэх талбай, Хайрга

 

"LUXURY" багц

Бид технологи дээдэлдэг хэрэглэгчиддээ ОХУ-ын ОНИКС брэндийн "БИОЛОС" загварын бохироо соруулах шаардлагагүй, хамгийн өндөр цэвэрлэгээний бага оврын цэвэрлэх байгууламжийн станц санал болгож байна.

Дотор цэвэр усны системийг худагтай холбоход хөлдөх, автоматжуулах асуудал айлуудад тохиолддог. Бид өвөлдөө хөлдөхгүй, хамгийн эрсдэлгүй бүтээгдэхүүн, шийдлийг санал болгож байна.