card

Усан хангамж, Ариутгах татуургын угсралт

Хүн амын тоо болон усны хэрэгцээ ихсэж буй орчин үед тулгамдаж буй асуудлуудын нэг нь ундны усны цэвэршүүлэлт болон бохир ус цэвэршүүлэх асуудал юм. Бид НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтын дагуу хамгийн дэвшилтэт технологиудыг Монголын эрс тэс уур амьсгалд нэвтрүүлж байна.

Ус цэвэрлэх байгууламж

Усыг ундны хэрэглээнд цэвэршүүлэх технологийг үндсэн усны эх үүсвэрийн усны шинжилгээ дээр үндэслэн Монгол улсын стандартад нийцүүлж тогтвортой цэвэршүүлэх, сэлбэг филтерийг тогтмол нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байна.

Ус цэвэрлэх байгууламж
Гадна цэвэр усны шугам

Гадна цэвэр усны шугам

Гадна цэвэр усны шугамын ажлыг бид шаардлагын дагуу мөн CALPEX дулаалгатай технологи санал болгож байна.

Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж

Бохир усны хэрэглээнээс хамаараад бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийн зургийг боловсруулах ба бид бүх тоног төхөөрөмжийг уг төсөлд зориулан угсарч суурилуулна. Мөн суурилуулалтын дараах байнгын ашиглалтын үйлчилгээг хийнэ. Цэвэрлэх байгууламж нь байнгын биологийн идэвхит лагийг амьд байлгаж цэвэрлэгээний түвшинг өндөр байлгах шаардлагатай байдаг. Үүний дараа халдваргүйжүүлээд хөрсөнд шингээх, цөөрмөнд тунгаах, гол ус руу цутгана. Цэвэршүүлсэн бохир усыг усалгаанд, зам талбай услахын тулд нэмэлтээр цэвэршүүлэх төхөөрөмж тавьж дахин цэвэршүүлнэ.

Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж
Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж

Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж

Үйлдвэрийн бохир усны доторх найрлага, бохирдлоос хамаараад энгийнээс хүнд технологи хүртэл маш олон төрлийн шийдэл гаргадаг. Бид Олон улсын мэргэжилтнүүдээр технологийн зураг боловсруулан шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг судлан нийлүүлж угсралт туршилтыг Олон улсын мэргэжилтнүүдтэй хамт хийж шийддэг.

ХОЛБОО БАРИХ