Дулаан, ус хангамжийн салбарт Урьдчилсан дулаалгатай Уян хоолойг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.

              Манай компани нь 2022 онд 127 жилийн түүхтэй Швейцар улсын BRUGG pipe комданий албан ёсны Дистрибютор болсон билээ. Дулаан, ус хангамжийн салбарт Швейцарын BRUGG pipe компанийн үйлдвэрлэдэг урьдчилсан дулаалгатай уян хоолой CALPEX, ARMOPEX шугам хоолойнуудыг Монголын зах зээлд танилцуулах өдөрлөгийг 2023.03.07 өдөр Blue Sky зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт Швейцар улсаас BRUGG pipe компанийн борлуулалтын албаны дарга Jareslaw Lach  ирж бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга хийсэн БХБЯ болон ОНААУГ-аас салбарын танилцуулга мэдээлэл өглөө. Монгол улсын сантехник, ус хангамж ариутгах татуурга, дулаан хангамж, хаус төслийн мэргэжилтэн, барилгын салбарын компаниудын төлөөллүүд 110 орчим хүн ирж оролцлоо. 

Бид урьдчилсан дулаалгатай шугам хоолойг Монгол улсад нэвтрүүлэх төслийн ажлыг 2022 онд BRUGG pipe компанийн багтай хамтран эхлүүлсэн бөгөөд 2023 оны 2-р сард түр стандартаа авсан билээ. 2023 онд үндэсний стандарт болгохоор төлөвлөн ажиллаж байна. 

Танилцуулж буй шугам хоолойнууд Уламжлалт системээс ямар давуу талтай тухай Атмор ХХК-ний ТУЗ-ын дарга төслийн удирдагч С. Цэнгүүн дараах тайлбарыг өглөө.

УГСРАЛТЫН АЖИЛД

Энэхүү шугам хоолойн хамгийн том давуу тал нь угсралтын ажлыг маш их хөнгөвчилдгөөрөө давуу талтай юм. Нийт шугам сүлжээний ажлын төсвийн ихэнх хувийг угсралтын ажилд зарцуулдаг. Уг шугам хоолойг ашигласнаар газарт нэмэлт бетон цутгалтгүйгээр шууд булж ашиглах боломжтой.

1. Компенсатор хийгдэх шаардлагагүй 

2. Суваг хийх шаардлагагүй 

3. Ажил гүйцэтгэх хугацаа хурдан

ЗАХИАЛАГЧ, АШИГЛАГЛЧ ТАЛД

1. Шугам хоолойн насжилт +50 жил

2. Полиэтилен шугам хоолой  тул зэврэхгүй

3. Шугамын дулаан алдагдал дэлхийд хамгийн бага гэдэг нь батлагдсан тул хэмнэсэн эрчим хүчээр 10 жилд өөрийн өртгийг нөхдөг 

4. Орчин үеийн сенсоржуулалт хийх боломжтой тул засвар үйлчилгээ хийхэд хялбар

Шугам хоолойн техникийн дэлгэрэнгүй мэдээллийг манай сайт-ны бүтээгдэхүүн цэс болон ИТА-тай холбогдон авах боломжтой юм.