Урьдчилсан дулаалгатай уян хоолой BRUGG брэндийг дулаан, ус хангамжийн салбарт танилцуулах өдөрлөг зохион байгуулна.

Инженерийн дэд бүтэц бол өөрийн гэсэн онцлогтой салбар билээ. Монгол орны эрс тэс уур амьсгалын улмаас дэд бүтцийг шийдвэрлэхэд нэмэлт тооцоолол, технологиуд шаардлагатайгаас гадна аливаа шинэ технологийг Монголд нэвтрүүлэхэд зайлшгүй тохируулга хийж нутагшуулах ажил шаардлагатай болдог. Бид аймгийн дэд бүтцээс амины орон сууц хүртэл бүх төрлийн төслийг амжилттай гүйцэтгэсэн олон туршлагатай бөгөөд ашиглалт, үйлчилгээгээ орхигдуулахгүй байнгын сайжруулалт хийж салбартаа хувь нэмэрээ оруулахын зэрэгцээ хэрэгжүүлж буй төслүүддээ байнгын хөдөлмөр хөнгөвчлөх, эдийн засгийн хувьд өгөөжтэй шинэ технологи нэвтрүүлэхээр зорьж ажилдаг хамт олон билээ. Энэхүү урьдчилсан дулаалгатай уян шугам хоолой нь Монгол улсын инженерийн дэд бүтцийн салбарт тулгамдаж буй эрчим хүчний хэмнэлт, шугам хоолойн насжилт болон угсралтын ажлыг хөнгөвчилж эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхээс гадна эрс тэс уур амьсгалын нөхцөлд тохиромжтой. Энэхүү шугам хоолойн олон улсын стандартыг Монгол улсад нэвтрүүлэн нутагшуулж, хөгжүүлэх нь Монголын дэд бүтцийн салбарт гарах том дэвшил юм.