card

Төслүүд

Говьалтай аймаг Жаргалан сум ЕБС- ЦЭЦЭРЛЭГ- ийн бохир усны септик систем /2021 он/

Говьалтай аймгийн Жаргалан сумын ЕБС болон цэцэрлэгийн эко ариун цэврийн байгууламжийн Септик системийг угсарч хүлээлгэн өглөө. Хоногт 8м3 болон 4м3 бохир усыг цэвэршүүлж хөрсөнд шингээх юм.

Батсүмбэр сум ЕБС-ийн бохир усны септик систем /2020 он/

Төв аймгийн Батсүмбэр сумын 920 хүүхдийн хүчин чадалтай ЕБС-ийн бохир усны септик системийг угсарч хүлээлгэн өглөө.

Цагаан цахир уул уурхайн кемп /2020 он/

Баянхонгор аймаг Наранмандал ХХК-ний захиалгаар Цагаан цахир уул уурхайн кемпийн иж бүрэн цахилгаан халаалт 350мкв, гадна бохир усны септик систем 20м3+50м3 шугам угсралтын ажил

М-Ойл ШТС-уудын халаалтын систем шинэчлэл /2020 он/

М ойл ХХК-ний Хөдөө орон нутгийн салбаруудын бүрэн автомат цахилгаан халаалтын системийн шинэчлэлийн ажлууд. 80-120мкв барилгуудад Атмор 6квт, 8квт хүчин чадалтай цахилгааан зуух системийн суурьлуулалтууд.

Овоот толгой нүүрсний уурхайн кемпийн бохир усны септик систем /2020 он/

Эрдэс майнинг оператор ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймаг Гурван тэс сумын нутагт байрлах 250 ажилтантай Овоот толгой нүүрсний уурхайн кемпийн бохир усны 25тн*2ш нийт 50тн хүчин чадалтай септик системийн ажил.

Lake Stone жуулчны баазын цахилгаан халаалт, гадна цэвэр усны шугам угсралт /2020 он/

Хөвсгөл аймаг Хатгал сум Хөвсгөл далайн эрэг дээр байрлах Lake Stone жуулчны баазын гадна цэвэр, бохир усны систем 940мкв объектын цахилгаан халаалтын ажил.

Гачууртад жуулчны бааз /2020 он/

Скудо Таур ХХК-ний захиалгаар 20 тн багтаамжтай өдөрт 7 тн саарал усыг хөрсөнд шингээх хүчин чадалтай Септик системийн ажил.

Дэлбээ цэцэрлэг бохирын систем /2019 он/

Хүүхдийн эрхийн конвенцийн тогтвортой хөгжлийн дэлхийн зорилгуудын 6-р хэсэгт "ХҮҮХЭД БАТАЛГААТ УНДНЫ УС, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖААР ХАНГАГДАХ" гэж заасан байдаг бөгдөө энэ зорилгын хүрээнд манай компани ДЭЛБЭЭ ЦЭЦЭРЛЭГТ 10тн септик систем суурьлуулалтыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Аркади Гарден ХХК-ний ажилчдын кемп цэвэр бохир усны систем /2020 он/

Аркади Гарден ХХК-ний Залаатын аманд байрлах ажилчдын кемпийн бохир цэвэр усны системийн угсралтын ажил. 10тн Септик танк.

Говьхангай мебель ХХК-ний үйлдвэрийн септик систем /2019 он/

Говьхангай мебель ХХК-ний захиалгаар Мебелийн тавилгын үйлдвэрт 3тн, 10тн, 20тн, 20тн нийт 53тн хүчин чадалтай септик систем угсралт суурьлуулалтын ажил.

"Элма хужирт" рашаан сувилалын цахилгаан халаалт/2019 он/

Өвөрхангай аймгийн нутагт байрлах Элма хужирт Рашаан сувилалын 780мкв амрагчдын байрны цахилгаан халаалтын системийг амжилттай хийж гүйцэтгэлээ.

"Хаан бууз Кафе" үйлчилгээний төв /2018 он/

Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт байрлах Элсэн тасархайд Хаан хүнс ХХК-ний захиалгаар өдөрт 300-400 хүнд үйлчлэх хүчин чадалтай "Хаан бууз кафе" үйлчилгээний төвийн нэгдсэн цахилгаан халаалт, бохирын септик систем 5 болон 50тн, цэвэр, халуун усны системийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Хөвсгөл аймаг, Хатгал сум, тохилог контейнер /2018 он/

Тэрэлж ресорт жуулчны бааз дотор цэвэр халуун ус, бохирын септик систем /2018 он/

ДНДХ ХХК-ний захиалгаар Тэрэлжид байрлах Тэрэлж ресорт жуулчны бааз дотор цэвэр халуун ус, бохирын септик систем угсралтын ажил.

“Гэрэлтэй байшин” нэвтрүүлэг /2018 он/

Нийгмийн хариуцлагын хүрээнд Атмор ХХК-тай Хаан Банк, Монгол Базальт ХК нартай хамтран “Гэрэлтэй байшин” зорилтот нэвтрүүлгийг санаачлан амжилттай хэрэгжүүллээ. Тус нэвтрүүлгийн хүрээнд гэр хороололд амьдарч буй гурван айлыг сонгон, тухайн айлуудын байшинд дахин дулаалга хийж, дулаан алдагдалгүй болгон Атмор ХХК-ийн автомат цахилгаан халаалтын систем суурилуулан хүлээлгэн өглөө. УБ хотод амьдарч буй иргэн бүр өөрийн эзэмшлийн 0,7 га орон сууцанаас дутахааргүй дулаан, ая тухтай, эрүүл амьдрах боломжтойг нэвтрүүлэгт оролцогч гурван өрхөөр дамжуулан харуулахыг зорьсон билээ.

Говийн ундны усыг цэвэршүүлэх байгууламж /2018 он/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Бласт ХХК-ний 150 оршин суугчтай кемпийн ундны усыг цэвэршүүлэх байгууламжыг амжилттай угсарч хүлээлгэн өглөө. Говийн ус нь хатуулаг өндөртэй шууд ундны усааар хэрэглэхэд тохиромжгүй байсныг 99% цэвэршүүлсэн.

Жорлонгоо өөрчилье аян /2017 он/

Нутгийн сан ТББ-с санаачилсан “Жорлонгоо өөрчилье аян”-д хамтарч Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт нийтдээ 3120 хүнд бүтэн өдрийн жорлонгоо өөрчлөх техник, эдийн засаг, эрүүл мэндийн ач холбогдлын сургалт 2017-2018 онд амжилттай зохион байгуулагдав.

Ханбумбат нисэх онгоцны буудалд 500квт цахилгаан зуух нийлүүлэлт /2017 он/

Атмор ХХК нь Монгол улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажлуудад оролцож Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулагдсан Ханбумбат нисэх онгоцны буудлын 5000мкв талбайг халаах хүчин чадалтай 500квт цахилгаан зуухыг амжилттай нийлүүлсэн билээ.

Дундговь аймгийн гурвансайхан сумын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, зам, зүлэгжүүлэлтийн ажил /2014 он/

Өмнөговь, ханбогд, 150 хүний кемп цогц /2012 он/

Сүхбаатар, баруун-урт хотын 200 айлын инженерийн шугам сүлжээний ажил /2012 он/

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай 26 сургууль, 12 цэцэрлэгийн сантехникийн ажил /2011 он/

Орхон аймаг, эрдэнэт хот 200 айлын эко хороолол /2011 он/

Атмор-24 хөдөө орон нутгийн орон сууцны төсөл /2010-2012 он/

Баянхонгор, шинэжинэст, 200 хүний кемп цогц /2010 он/

Монголын анхны цахилгаан зуух зохион бүтээлт, 65 ширхэг угсралт /2007-2010 он/