card

Бохирын систем

Байгальд хамгийн ээлтэй, ашиглалтын зардал бага бохир усны системийн шийдлийг Монгол орны янз бүрийн онцлогтой хөрс, газрын нөхцөл бүрт тохируулж систем суурилуулж байна.

Монгол орны цаг уурын онцлог

Төв азийн цээжинд далайн төвшнээс дээш 1000м өндөрлөгт орших манай улс эрс тэс уур амьсгалтай. Хөрсний хөлдөлтийн түвшин 2,75-3,75метр гүн хүрдэг тул энэ нь бохирын систем ажиллахад ихээхэн хүндрэл учруулдаг. Үүнээс гадна тухайн хөрсний онцлогийг анхаарах ёстой.

Монгол орны хөрсний шинж байдал

Цэвдэгтэй хөрс

Инженерийн шийдэл гаргаж, системийг хөлдөөхгүй байлгах дээр онцгой анхаарах шаардлагатай.

Хөрсний устай хөрс

Саарал усыг шүүрүүлэх боломжгүй тул соруулдаг систем тохирдог.

Хадархаг хөрс

Хадархаг хөрсний хувьд энэ нь ихээхэн ажиллагаа шаарддаг бөгөөд тусгай тоног төхөөрөмж ашиглана.

“Атмор” септик системийн технологийн дэвшил

2003 он

БЕТОН: Электролит урвал хөрсөнд байнга явагддаг бөгөөд бүх материалыг үйрүүлж байдаг. Ялангуяа чийглэг, устай орчинд уг урвал эрчимждэг. Иймд тусгай маркын бетоноор битүүмжлэлтэй танк хийгээгүй тохиолдолд дотор болон гаднаасаа үйрч, нурдаг тул жирийн бетон кольцо нь 3-4 жилийн настай.

2008 он

ТӨМӨР ТАНК: Электролит урвалд орж зэвэрдэг. Битүүмж болон даац сайтай танк хийхэд өндөр зардалтай, дээр нь хүнд жинтэй болдог тул суурилуулахад хүндрэлтэй.

 

2011 он

ШИЛЭН ХУВАНЦАР: БНХАУ-аас Монгол Улсад нутагшуулан үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн. Хуванцар материал нь хөрсний электролит урвалд маш тэсвэртэй. Хөнгөхөн тул суурилуулахад хялбар. Гэвч түүхий эд нь хараат тул үйлдвэрлэлийн процесс төвөгтэй.

2016 он

ПОЛИЛИТЛИН: Олон улсын болон Монгол улсын MNS EN12566 стандартын битүүмжлэлтэй, септик хуванцар танкны шаардлагад бүрэн нийцсэн, их хэмжээний хаягдал гялгар уутаар үйлдвэрлэдэг эко бүтээгдэхүүн. Бүх төрлийн хөрсөнд суурилуулах техникийн шийдлүүдэд тохирно. Нийт цагирагийн 45КН даац авна. 25мм гадаргуу зузаантай.

Септик танк

Дундаж усны хэрэглээтэй айлд 1м3 багтаамжтай септик танк суурилуулдаг бөгөөд уг танкыг үйлдвэрлэхэд 200 килограм гялгар уут хайлуулж ашигладаг. Монгол улсад нийт 300 тонн гялгар уут жилдээ ашиглагдаж хаягдаж байгаагаас бид 2017 онд нийтдээ 25 тонн гялгар уут дахин боловсруулж бохир усны септик танк үйлдвэрлэжээ.