card

Халаалт ерөнхий систем

Халаалты систем Монгол орны эрс тэс уур амьсгалд халаалтын систем амин чухал систем юм. Халаалтын системийг үр өгөөжтэй байлгахын тулд байшингийн дулаан алдагдалыг бууруулж, бүрэн автомат зөв халаах төхөөрөмжийг сонгох шаардлагатай.

Атмор Халаалтын давуу тал:

1

Халаалтын зардал нүүрснээс бага байх нөхцөлийг бүрдүүлнэ

2

Галын аюулаас сэргийлнэ. Энэ бол АЮУЛГҮЙ амьдрал

3

Гал түлэх цаг хугацааг та хэмнэж алтан цагаа үр ашигтай өнгөрөөнө.

4

Утаа тортог, үнснээс ангижирч гэр бүлээрээ хүчилтөрөгчөөр баялаг, ЭРҮҮЛ ОРЧИН-д амьдрана.

Та халаалтын дараах хоёр системээс сонголтоо хийх боломжтой:

Цахилгаан халаалтыг тавихад өртөг өндөртэй тогны мөнгө их гарна гэж боддог бол нүүрс түлэхэд ажлын хөлс, механик ажиллагаа гээд маш өндөр шууд бус зардал гардаг. Нэг ч гэсэн айл цахилгаан халаалт тавьснаараа хүрээлэн буй орчин болон өөрийн гэр бүлийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт оруулж байгаа гэсэн үг юм. Цахилгаан халаалтын туйлын давуу тал нь ухаалаг тохиргоо болон аюулгүй ажиллагаа маш өндөртэй систем юм.

Цахилгааны эх үүсвэр

  • 380В: 100м2 дээш талбайг 380В-оор халаах шаардлагатай. Ингэснээр цахилгааны утас нь ачаалал даах чадвартай болж, өндөр хэрэглээг доголдолгүй найдвартай хангана.
  • 220В: 220В цахилгааны хүчдэл нь 100м2 хүртэл талбайг халаах боломжтой. Гэвч зарим тохиолдолд 220В бүрэн хүчин чадлаар ирэхгүй, хүчдэл тогтворгүйн улмаас цахилгаан төхөөрөмж шатах, бүрэн хүчин чадлаар ажиллаж чадахгүйд хүрлэг. Иймд та хүчдэлээ шалгуулж, шаардлагатай тохиолдолд гэр ахуйн хэрэгцээнд хүчдэл тогтворжуулагч ашиглахыг зөвлөж байна.  

Хамтарч ажиллах

Цаг захиалах

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу мэдээллийг утсаар болон имэйлээр тантай холбогдож өгөх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү