card

БИЕ ДААСАН ИНЖЕНЕРИЙН ШИЙДЛЭЭР МЭРГЭШСЭН КОМПАНИ

Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй албан байгууллагуудын бохирын болон халаалтын систем, цэвэр усан хангамжийг цогцоор нь шийдвэрлэхдээ Монгол орны цаг уурт тохируулж Монгол инженерүүдийн шийдэл, техникийн тооцооллыг үндэслэл болгодог.
Атмор ХХК 2003 оноос төвлөрсөн дэд бүтцэд холбогдоогүй албан байгууллагад сан техникийн угсралт үйлчилгээг үзүүлж байна. Бид дэлхийн дэвшилтэт технологиудыг судалж, шилдгийг нь сонгон, өөрийн лабораторид туршилт хийж дотоодын зах зээлд нэвтрүүлдэг.

Системүүд

Инноваци

Инноваци

Бид судалгаа, туршилтанд тулгуурлаж бүтээмж дээшлүүлж, хөдөлмөр хөнгөвчлөх орчин үеийн техник, технологийг Монгол орны нөхцөлд тохируулан нутагшуулдаг. Дэвшилтэт техник технологийг бид ашиг харахгүйгээр хамтран туршиж, хамтын мэдлэг олж дэвшихэд хэзээд бэлэн.

Баримтладаг зарчим

Зөвхөн өөрийн системийг танилцуулах бус харилцагчдад технологийн талаар үнэн бодит мэдээлэл олгож тэдний орчин нөхцөлд тохирох зөв технологийн шийдлийг гаргахад туслана.

Салбартаа тэргүүлж жишиг үнэ тогтоож ирсэн Атмор ХХК хувьд зохиомлоор үнэ хөөрөгдөхөөс татгалзаж, тогтвортой үнийн бодлого баримталж харилцагч нартаа хүртээмжтэй хямд үнийн бодлогоо барьсаар байх болно.

Хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулж, аливаа учирч болох эрсдэлийг урьдчилан ярилцаж ажил хэрэг саадгүй, үл ойлголцолгүй явагдахад анхаарч гэрээнд заасан нөхцөлийн дагуу ажиллана.

Атмор ХХК дараах давуу талуудыг та бүхэнд санал болгож байна

Чанарын ISO 9001 стандартад нийцсэн үйл ажиллагаа

Олон жилийн туршлага

Ашиглалтын зардал хамгийн бага

Монгол орны геологийн бүх нөхцөлд тохируулж инженерийн шийдэл гаргана

Байгаль экологид ээлтэй ногоон технологи

Туршлага

Хамтран ажилладаг байгууллагууд