Технологийн давуу талууд

Биорок нь бохир усыг цэвэршүүлэх хамгийн найдвартай, үр дүнтэй шийдлийг санал болгож байна. Манай систем цэвэршүүлэх системдээ цахилгаанаар ажилладаг агаар үлээгч эсвэл агаарын дифузер ашигладаггүй. Иймд цахилгаан ашигладаггүй тул хамгийн бага ашиглалт, арчилгааны зардалтай.

Уг технологийн давуу талууд нь хэрэглэгчдэд уламжлалт цэвэрлэх байгууламжуудтай харьцуулахад их хэмжээний зардал хэмнэхээс гадна арчилгаа хийх шаардлагагүй тул нэмэлт сэлбэгний зардал гарахгүй. Цэвэршүүлээд гарсан цэвэр усны түвшин нь хуучин болон уламжлалт бохир ус цэвэршүүлэх аргачилалуудаас хэд дахин үр дүнтэй.

Шинэ технологи

  • Септик систем сайжруулалт /нэмэгдэл
  • Цахилгаангүй цэвэрлэгээний процесс
  • 24 цаг ажиллах горим
  • Ажиллагаагүй удсан ч цэвэрлэх горим алдагдахгүй

Онцгой давуу талууд

  • Ямар ч чимээгүй
  • Ашиглалтын зардал баг
  • Бага арчилгаатай
  • Лаг цэвэрлэх бага давтамж

Байгаль орчинд ээлтэй

  • Өндөр цэвэрлэгээний түвшин
  • Бага нүүрсхүчлийн хий ялгаруулалт
  • Байгаль орчинд ээлтэй материал, дахин боловсруулах боломжтой

Үзүүлэлт 

Машин угаалгын газар

Аль ч автомашин угаалгын газар өдөрт дунджаар 10 тонн усаар автомашин угааж, саарал усаа хаядаг. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 200 автомашин угаалгын газар ажиллаж, нийт 2,000 тонн ус ашиглаж байгаа нь гэр хорооллын нийт айлын усны хэрэгцээний хагастай тэнцэж байгаа юм. Иймд бид автомашин угаалгын газрын саарал усыг цэвэршүүлж 100% дахин ашиглах систем санал болгож байна.


Ус цэвэрлэх байгууламж

Говийн хатуулагтай ус нь хүний эрүүл мэнд, сангийн хоолой, халаагч төхөөрөмжүүдэд сөрөг нөлөөтэй тул усаа цэвэршүүлж ашиглах нь өндөр ач холбогдолтой юм. Өмнөговь аймагт 1000 литр/цаг хурдтай ус цэвэрлэх байгууламжийг суурилуулсан.


Бохир ус цэвэрлэх байгууламж

Бохир усыг дахин ашиглах түвшинд цэвэршүүлдэг урсгал зардалгүй систем.