Нийгмийн хариуцлагын хүрээнд Атмор ХХК-тай Хаан Банк, Монгол Базальт ХК нартай хамтран “Гэрэлтэй байшин” зорилтот нэвтрүүлгийг санаачлан амжилттай хэрэгжүүллээ. Тус нэвтрүүлгийн хүрээнд гэр хороололд амьдарч буй гурван айлыг сонгон, тухайн айлуудын байшинд дахин дулаалга хийж, дулаан алдагдалгүй болгон Атмор ХХК-ийн автомат цахилгаан халаалтын систем суурилуулан хүлээлгэн өглөө. УБ хотод амьдарч буйиргэн бүр өөрийн эзэмшлийн 0,7 га газартаа орон сууцанд амьдарч буй өрхүүдийн адил дулаан алдагдалгүй, тухтай, эрүүл амьдрах боломжтойг нэвтрүүлэгт оролцогч гурван өрхөөр дамжуулан харуулахыг зорьлоо.