Softline шугам худалдаанд гарах гэж байна
Баруун-уртаас эхэлж байна
Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх “Жишиг хороолол” төсөл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо 2 дахь долоо хоногтоо амжилттай хэрэгжиж байна.
Өнөөдрийн байдлаар, 200 айлын дунд баригдах халаалтын нэгдсэн зуухын барилгын ажил, цэвэр бохир ус, халаалтын шугам таталтын ажлууд ид дундаа явж байна.
Оршин суугчдын хувьд халуун хүйтэн ус, халаалт дулаанд холбогдох хувийн бэлтгэлүүдээ дор бүрнээ базааж байна.
Атмор ХХК, Мөнхчулуун сан, Сүхбаатар аймгийн ЗДТГ, нутгийн иргэд, цэргийн бие бүрэлдэхүүн гээд олон хүний санал санаачлага, идэвх зүтгэл дээр суурилан босч буй уг ажлын үр дүн 11-р сарын сүүлээр тодорхой харагдана. Шинэ үеийн томоохон бүтээн байгуулалтуудын нэг болсон уг ажлыг МҮОНТВ, зохиолч, сэтгүүлч МУСГЗ Ш.Гүрбазар “Баруун-Уртаас эхэлж байна...” цуврал нэвтрүүлэг болгон орой бүр үзэгчдийн хүртээл болгож байна.
MBR цэвэрлэх байгууламжийн талаар
Д.ДАВАА-ОЧИР: БАГА ОВРЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛСНООР УСАНД ЗАРЦУУЛЖ БАЙГАА ЗАРДЛАА ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ
АТМОР компанийн инженерүүд бага оврын цэвэрлэх байгууламж бүтээжээ. Шинэ бүтээгдэхүүний талаар тус компанийн Инновацийн албаны дарга Д.Даваа-Очироос тодрууллаа.
-Танай компанийн инженерүүд бага оврын цэвэрлэх байгууламж бүтээжээ. Энэ байгууламжийг юунд ашиглах зориулалттай юм бэ?
-Энэ бага оврын бохирын цэвэрлэх байгууламж нь өдөрт 10 метр куб усыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Бохир усыг 92-98 хувь хүртэл цэвэрлэнэ. Энэ байгууламжийн гол хэрэглэгчид нь уул уурхай, аялал жуулчлалын баазууд байна. Мөн хөдөө орон нутгийн цэцэглэг, сургууль, хотхон, хаус гээд төвийн шугамнаас алслагдсан объектууд юм. Бүтээгдэхүүний онцлог бол говийн бүсэд үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхай кэмпүүдэд илүү тохиромжтой. Яагаад гэвэл говийн хөрс их онцлогтой л доо.
-Энэ талаараа тодорхой ярихгүй юу. Говийн хөрс ямар онцлогтой байдаг юм бэ?
- Говийн хөрс хатуулаг ихтэй, мөн цэвэр усны нөөц хомсдолтой байдаг. Гэтэл уул уурхайн компаниуд ихэвчлэн говийн бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөрт хэдэн зуун тонн ус хэрэглэдэг учраас маш өндөр зардалтай. Тиймээс говьд ус чандмань эрдэнэ юм. Харин манай инженерүүдийн зохион бүтээсэн бага оврын бохирын цэвэрлэх байгууламжийг хэрэглэснээр цэвэршүүлсэн усаа хоёр дахь хэрэглээнд ашиглаж, усанд зарцуулж байгаа зардлаа хэмнэх боломжтой. Тухайлбал, говьд литр ус 30-40 төгрөг байдаг. Нэг уурхай өдөрт 200,000 литр ус хэрэглээд 50 хувийг нь цэвэршүүлээд буцаагаад ашиглана гэвэл уснаас өдөрт гурван сая төгрөг хэмнэж байгаа юм. Тэгэхээр жилд тэрбум гаруй төгрөг хэмнэх боломжтой.





















