card


Бохирын септик систем

Системийн зорилго нь бохир хаягдлыг ялган задалж, ялгаран тунасан шингэн хэсгийг нь газрын хөрсөөр дамжуулан бүрэн цэвэршүүлэн шүүж, улмаар хөрсний усанд тэнцэх халдваргүйжуулсан усыг гаргадаг. Энэ нь байгальд ээлтэй төдийгүй таны гэр бүлийн эрүүл мэндэд урт удаан хугацааны хөрөнгө оруулалт болно.

Давуу тал

  • Ашиглалтын зардал бага
  • Урт удаан эдэлгээтэй (септик танк 80аас дээш жил )
  • Жилийн 4н улиралд ашиглах боломжтой
  • Байгаль орчинд ээлтэй
  • Газар хөдлөлтөнд тэсвэртэй
  • Үнэргүй
  • Зөв технологи

Технологи – Ажиллах зарчим

Бохирын систем нь тунгаагч сав буюу септик танк, шүүлтүүрийн хэсэг, шингээгч хэсэг гэсэн 3 үндсэн хэсгээс бүрддэг.

Энэхүү бохирын систем нь механик, биологийн болон хөрсний гэсэн 3 үндсэн цэвэрлэгээг хийдэг.

1. Механик цэвэрлэгээ. Онолын хувьд, 24-48 цагийн дотор тунгаагч сав руу урсан орсон бохирын хүнд хэсэг нь тунгаагч савны ёроолд лаг давхрага болон тогтож, хөнгөн хөөс, тостой хэсэг нь хөөсөн давхрага болж дээгүүрээ хөвдөг бөгөөд дээрх хоёр давхрагын дунд ялгаран тогтож, шүүгдсэн усан давхарга нь тунгаагч савны гарах хоолойгоор дамжин шүүлтүүрийн хэсэг рүү урсах ёстой. Үүнийг ”механик цэвэрлэгээ” гэдэг. Үүгээр зогсохгүй бохир нь анаэробик бактерийн нөлөөгөөр хатуу хаягдал буюу хөөсөн болон лаг давхаргын 90 орчим хувь нь байнгын задралд орж нягтарч байдаг. Тунгаагч савны эзэлхүүн болон хэрэглэгчийн тооны харьцаанаас шалтгаалан тунгаагч савыг 3-5 жилд 1 удаа цэвэрлэх шаардлагатай.

2. Биологийн цэвэрлэгээ. Бохир ус, хаягдал нь шууд тунгаагч сав руу урсан ордог. Тунгаагч саван дахь агааргүй орчинд орсны дараа бохирын найрлага дахь хүчилтөрөгчийн процесс зогсож, бохир хаягдлын хэсгүүд хүчилтөрөгчгүй орчинд амьдарч чаддаг микро организмууд болж хувирдаг. Дээрх микро организмууд буюу анаэробик бактери нь гаднаас орж ирж байгаа бохир усан дахь бусад бактериудыг идэж устгаснаар ”Биологийн цэвэрлэгээ”явагддаг.

3. Хөрсний цэвэрлэгээ. Шүүлтүүрийн хэсэг нь урсан ирсэн саарал усыг бүгдийг нь байнга соруулах давтамж үүсгэлгүйгээр газрын хөрсөнд аажмаар бүрэн цэвэршүүлэн тархаах үүрэгтэй. Тархаж буй ус нь газрын хөрсөнд шингэх явцад үлдсэн бохирдуулагч бодисууд нь хөрсний молекулуудын гадаргуу дээр наалдаж, хөдөлгөөнгүй үлдэж тогтдог ба тэдгээр хэсгүүдийн ихэнх нь микробын ялзрал болон шүүрүүлэх явцаар цэвэршдэг. Микробын ялзрах процесс явагдснаар эцсийн буюу ”хөрсний цэвэрлэгээ” хийгддэг юм.

Бохирын системийн хүчин чадал

Хэрэглэгч та дээрх бохирын системийг гэр хороолол, зуслан дахь амины орон сууц, жуулчны бааз, хүүхдийн зуслан зэрэгтээ суурилуулахаар шийдсэн бол хамгийн түрүүнд нийт хэрэглэгчдийн тоо буюу бохир усны зарцуулалтаа манай инженерүүдэд хандан тооцуулах хэрэгтэй. Тооцооноос үндэслэн 1м3-100м3 хүртэлх хүчин чадалтай бохирын системийг угсарч суурилуулдаг.

Жишээ нь: 5 хүртлэх ам бүлтэй айлын хэрэгцээнд 1м3 хүчин чадалтай бохирын систем суурилуулах шаардлагатай.

Хамтарч ажиллах

Цаг захиалах

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу мэдээллийг утсаар болон имэйлээр тантай холбогдож өгөх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү