card
story-image

Бохир усны Септик систем

Атмор ХХК нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй газруудад энэхүү системийг ашигладаг бөгөөд уг систем нь 120 гаруй жилийн өмнөөс АНУ, Канад, Австрали, Европын холбооны улсуудад ихээхэн дэлгэрч одоо дэлхийн ихэнх оронд хамгийн оновчтой шийдэл хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Септик системийн гол шинж чанар нь вакум буюу битүүмжлэгдсэн орчинд цэвэрлэгээний процесс явагдах бөгөөд 80 орчим хувийн цэвэршилттэй усыг хөрсөнд нь шингээж лаг /бохирын хүнд элемент/-ийг 1-3 жилд нэг удаа л соруулах технологи юм.
Монгол орны хүйтэн уур амьсгал, байгаль орчны онцлог нөхцлөөс хамаарч септик системийг газрын гүнд хөлдөлтийн түвшнээс дор янз бүрийн түвшинд суулгадаг бөгөөд суурилуулахдаа хөрсний онцлогийг харгалзан тухайн газар болгонд өөр өөр инженерийн шийдлүүд гаргаж, тооцоолсны үндсэн дээр системийг суурилуулдаг.

Давуу тал:

  • Тогтмол соруулах шаардлагагүй 1-3 жилд нэг удаа соруулах тул ашиглалтын зардал  бага, анхны хөрөнгө оруулалтын хувьд харьцангуй хямд.
  • Монгол улсын саарал усыг хөрсөнд шингээх норм /MNS EN 12566:2015/ -р баталгаажсан 
  • Септик танкыг хаягдал гялгар уутыг дахин боловсруулж Монголдоо үйлдвэрлэдэг бөгөөд 50-70 жилийн эдэлгээтэй.
  • Тог цахилгаан ашиглахгүй. Жилийн 4 улиралд ашиглана.
  • Үнэр гарахгүй
  • Газар төлөвлөлтөнд өөрчлөлт оруулахгүй

Систем суурьлуулалтанд:

  • 1.1-20тн Септик танк
  • Хяналтын худаг сет (Септик танкны дээр байрлана)
  • Шингээгч талбай (Хайрга дэвсэнэ)
  • Гадна бохирын даацын шугам хоолой
  • Газар шорооны ажил
  • Ажлын үйлчилгээний хөлс
  • НӨАТ
  • Баталгаат хугацаа 2 жил

Септик системийн хүчин чадал

Хоногт гарах бохир ус / Септик танк
1. 200л - 300л - Танк 1,1м3
2. 300л - 500л - Танк 1,6м3
3. 900л - 1,5тн - Танк 5м3
4. 2,5тн - 5тн - Танк 10м3
5. 5тн - 10тн - Танк 20м3

Үнийн санал авах

Үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол өөрийн мэдээллийн үнэн зөв бөглөнө үү! Бид таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу эргэж холбогдох болно