Манай компани халаалт, бохир, цэвэр усны хангамжийг шийдэхээс гадна кэмпийн барилгын ажлыг хийж, гүйцэтгэдэг билээ. Энэ жил Баянхонгор аймгийн Шинэжинст суманд “Говь гео” компанийн 200 хүний кэмпийг барьж бохир, цэвэр усны хангамжийг нь шийдэн хүлээлгэж өгөөд байна. Мөн өнгөрсөн онд Оюутолгой болон Цагаан хад, Ханбогдод ахуй үйлчилгээний кэмп барьж, хүлээлгэн өгсөн юм.
Өрхийн бохирын системийг хямд үнээр шийднэ
“Зөв технологи, хязгааргүй энерги”-ийг түгээж байдаг АТМОР компанийнхан өрхийн бохирын системийг нэвтрүүлээд байгаа билээ. Энэ ажлынхаа хүрээнд нийслэл хотын гэр хорооллууд болон зулсангийн айл өрхүүдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болох бохирын системийг нь маш хямд зардлаар шийдэн өгч байна. Одоогоор хамгийн бага нь 2 тонн-ын багтаамжтай септик системийг суурьлуулж байгаа аж.
Их хотын дуу чимээ, хөдөлгөөнөөс түр ч гэсэн холдоод эрүүл, аюулгүй орчинд тав тухай амьдрахаар зусландаа гарч буй иргэд өрхийн бохирын системийг хэрэглээндээ нэвтрүүлснээр шар болон гэдэсний халдварт өвчнүүд, хөрсний бохирдлоос сэргийлж чадах юм. Нэмж хэлэхэд, энэхүү бохирын систем нь ашиглахад хялбар бөгөөд эвгүй үнэр гаргадаггүй. Тухайн айлын хүн амын хэрэглээнээс шалтгаалж тунгаагч савыг нь 3-5 жилд нэг удаа цэвэрлэх зориулалттай юм байна.
Халуун ус тасрах хуваарь гарчээ
Улаанбаатар хот өдрөөс өдөрт тэлэгдэж, шинэ барилгууд баригдаж байгаа. Хот тэлэгдэхийн хэрээр дулааны шугам сүлжээнүүд ачааллаа дийлэхгүй байгаа тул “Улаанбаатар дулааны шугам, сүлжээ” компаниас жил бүрийн тавдугаар сарын 15-аас наймдугаар сарыг дуустал дулааны шугамыг өргөтгөх, шинэчлэн засварлах ажил хийдэг. Энэ хугацаанд дулааны шугам, сүлжээнд холбогдсон хорооллуудад халуун усны хязгаарлалт хийдэг билээ. Тэгвэл халуун усны хязгаарлалт хийх хуваарь гарчээ. Дашрамд дуулгахад, халуу шатаж, халуун ус тасарсан энэ үед “АТМОР”-ын агшин зуурын ус халаагч хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг гэдгийг танд дуулгая.





















