





![]() | Өнөөдөр | 18 |
![]() | Өчигдөр | 28 |
![]() | Энэ 7 хоногт | 261 |
![]() | Сүүлийн 7 хоногт | 523 |
![]() | Энэ сард | 1370 |
![]() | Сүүлийн сард | 1986 |
![]() | Нийт өдөр | 15564 |
Бидний санал болгож буй энэхүү систем нь 120 гаруй жилийн өмнө Францын зохион бүтээгч анаачилсан бөгөөд анхны хэрэглэгчид нь Америкчууд байлаа. Уг систем нь 1940-өөд оноос төвийн холболтонд холбогдох боломжгүй байршилтай барилгын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар улам боловсронгуй болсон хэлбэрээр хэрэглэгчид ашиглаж байна.
Одоогоор АНУ-д 40 сая септик систем хэрэглэгдэж байгаа ба Канад, Австрали, Европын холбооны улсуудад мөн хэмжээний септик систем ашиглагдаж байна. “Халдваргүйжүүлэгч” гэж нэрлэсний гол учир нь агаар үл нэвтрэх, хүчилтөрөгчгүй тунгаагч савны орчинд аяндаа бий болж байгааанаэробикбактери нь бохир хаягдлыг задралд оруулж, эзэлхүүнийг нь багасган нягтруулж байгаад оршиж байна. Системийн зорилго нь бохир хаягдлыг ялган задалж, ялгаран тунасан шингэн хэсгийг нь газрын хөрсөөр дамжуулан бүрэн цэвэршүүлэн шүүж, улмаар хөрсний усанд тэнцэх хэмжээнд цэвэр усыг гаргахад чиглэдэг юм.
Манай компани нь олон улсын стандартыг хангасан энэхүү системийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер техникийн ажилчид болон баталгаат хугацааны хамтаар Та бүхэнд санал болгож байна.
БОХИРЫН СЕПТИК СИСТЕМИЙН НЭР ТӨРӨЛ, ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Уг системийн хэмжээ хүчин чадал нь хэрэглээнээс хамааран ямар ч өндөр байж болно.
Хэрэглэгч Та дээрх бохирын системийг гэр хороолол, зуслан дахь амины орон сууц, жуулчны бааз, хүүхдийн зуслан зэрэгтээ суурилуулахаар шийдсэн бол хамгийн түрүүнд нийт хэрэглэгчдийн тоо буюу бохир усны зарцуулалтаа манай инженерүүдэд хандан тооцуулах хэрэгтэй. Тооцооноос үндэслэн 1м3-100м3 хүртэлх хүчин чадалтай бохирын системийг угсарч суурилуулдаг.
Жишээнь:

СЕПТИК СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛУУД
Энэхүү систем нь дооpх давуу талуудтай:
Монгол улсад “Усны чанар, хаягдал бохир ус”-ны стандарт болох MNS 4943:2000 мөрдөгдөж байна. Энэхүү стандартын дагуу, хаягдал бохир усыг зохих түвшний цэвэршүүлэлт хийсний дараа 1-т усны эх үүсвэрт 2-т хөрсөнд хаяж болохыг зөвшөөрсөн байдаг юм. Мөн энд бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламж ба бусад үзүүлэлтийн хязгааруудыг зааж өгсөн байдаг. Бид энэхүү шаардлагуудад нийцсэн бохирын системүүдийг хийж суурилуулжбайна.