





![]() | Өнөөдөр | 19 |
![]() | Өчигдөр | 28 |
![]() | Энэ 7 хоногт | 262 |
![]() | Сүүлийн 7 хоногт | 523 |
![]() | Энэ сард | 1371 |
![]() | Сүүлийн сард | 1986 |
![]() | Нийт өдөр | 15565 |
Пеллет түлш нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд илчлэг чанар маш өндөр ба нүүрснээс даруй 1,5 дахин илчлэгтэй байдаг. Пеллет түлшний давуу тал нь үнс хаягдал гардаггүйн зэрэгцээ утаа байдаггүйгээрээ онцлог юм. Уг пеллет түлш нь байгаль орчин хамгийн хор нөлөөгүй түлш гэдгээрээ давуутай бөгөө улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэхэд ихээхэн түлхэц болохуйц түлш юм.
Уг пеллет түлшний шатаах зуух нь бүрэн автоматжуулсан зуух байдаг бөгөөд Камин зуух маягийн байдаг юм. Зуухны хүчин чадал нь янз бүр байдаг бөгөөд халаах талбайнаас хамаарч квт нь харилцан адилгүй байдаг юм. Мөн цагийн хувиараар болон халаах хэмжээгээ хүссэн хэмжээгээр тохируулах боломжтой бөгөөд түлшний зарцуулалтаа бүрэн хянах боломжтой юм.
Дэлхий нийтэд агаар, ус, хөрсний бохирдлын аюул нүүрэлж буй өнөө үед пеллетн зуух нь энэ -асуудлыг шийдэх том гарц болж байна. Тус зуух нь БИО ТҮЛШЭЭР АЖИЛЛАДАГ МӨН БҮРЭН АВТОМАТЧИЛАГДСАН гэдгээрээ онцлогтой юм.
Пеллет түлшний зуухны хөгжлийн үе 1980 оноос эхэлсэн байдаг ба өнөөгийн байдлаар хэдийн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болсон байна. Энэхүү бүтээгдэхүүнийн манай компани нь 2010 оноос эхлэн эх орондоо үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байна.