Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

atmor.mn

atmor.mn atmor.mn

atmor.mn

atmor.mn atmor.mn

atmor.mn

atmor.mn atmor.mn

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр19
mod_vvisit_counterӨчигдөр28
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт262
mod_vvisit_counterСүүлийн 7 хоногт523
mod_vvisit_counterЭнэ сард1371
mod_vvisit_counterСүүлийн сард1986
mod_vvisit_counterНийт өдөр15565

Компанийн танилцуулга

         Манай компани анх 2003 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн дэвшилтэд технологиудыг дотоодын зах зээлд нийлүүлснээр төвийн шугам, сүлжээнд холбогдоогүй айл өрх, албан байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ирсэн.  Бид бохирын систем, халаалтын систем, цэвэр усны хангамжийг цогцоор нь шийдэх шийдлийг санал болгож байна. Эдгээр бүтээгдэхүүнийг олон жилийн судалгаанд тулгуурлан Монгол орныхоо ахуй нөхцөлд тохируулан үйлдвэрлэж, хэрэглэгчидээсээ өндөр үнэлгээ авсаар байна. Харилцагчдын тоо ч өдөр ирэх тусам нэмэгдэж, бидэнд улам их итгэл хүлээлгэх боллоо.
          2004 онд Агшин зуурын ус халаагч, Бохир усны септик систем, Шалны халаалтын систем зэргийг Монголд анх удаа нэвтрүүлж байсан бол 2005 онд Агшин зуурын ус халаагчийг эх орондоо үйлдвэрлэж эхлэв. Харин 2006 онд үйл ажиллагаагаа өргөтгөн Бохир усны септик танкыг, монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн цахилгаан зуухыг хэрэглэгчдэд хүргэж байлаа. Ингээд зогсохгүй утаагүй АТМОР био түлшний үйлдвэр байгуулж, био түлшний зуухыг ашиглалтад оруулсан юм. Нано шүүлтүүртэй Био реактор техникийг ч Монголд нэвтрүүлж, угсарсан бол 2011 оноос эхлэн Цэвэр усны савны үйлдвэр байгуулан амжилттай ажиллаж байна.


Эрхэм зорилго:

Бид байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухааны шилдэг технологийг нэвтрүүлсэн, санхүү, технологи, хүний хөгжлөөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндэстэн дамнасан корпораци болно.


Уриа:

Хязгааргүй энерги, Зөв технологи
Unlimited energy, Right technology


Компанийн үнэт зүйлс:

-    Бид хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн ажилладаг
-    Бид хамгийн зөв технологийг байнга эрэлхийлдэг
-    Бидний үйл ажиллагаа бүхэн эх дэлхий, байгаль орчноо хамгаалахад чиглэгддэг
-    Бид компанийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ байнга оруулж байгаа
-    Бид шинэ бүтээл оновчтой саналыг байнга хөхүүлэн дэмждэг
-    Бидний хийсэн алдаа болгон цаашид сургамж болно гэдэгт итгэдэг
-    Компанийн ажилтнууд бол манай компаний хамгийн үнэт зүйл
-    Бид шаргуу хөдөлмөрлөж амжилтанд хүрснээр компанийн ажилтан бүрийн амьдрал сайжирна гэдэгт итгэдэг
-    Хувь хүний хариуцлагаас компаний ирээдүй, эрхэм зорилго биелэх эсэх нь шалтгаалдгийг бид мэддэг.